Description
Өмнөх үг Олон хүний хүндэтгэл хүлээсэн энэхүү уран бүтээл нь цаг хугацаагаар аялсан эмэгтэй ба өөрөөр хэлбэл ирээдүйгээс ирсэн эмэгтэйн эмгэнэлт хайрын түүхийг өгүүлдэг. Та бүхэн сайн мэдэх байх, бас Хэ Сү үхээд төгссөн нь тийм ч их таалагдсан гэж бодохгүй байна. Би анх үзэж дууссаныхаа дараа хэдэн өдрийн турш гуниглаж бас уйлсан. Хэдий "энэ чинь зүгээр л кино" гэж бодсон ч сэтгэл таагүй хэвээр л байсан. Тэгээд кино хийж буй бичлэгүүдийг үзсэн ч,(making film videos) хөгжилтэй хэсгүүдийг нь үзсэн ч (funny moments) сэтгэл өвдөж мартаж чадахгүй байсан. Зарим хүнд тийм мэдрэмж төрөөгүй байж болох юм. Гэхдээ энэ кино надтай яг ижилхэн юм шиг санагдаж зүрхэнд минь зовиурласан. Тийм учраас өчүүхэн миний бие "Сарны хосууд2"-ийг бичиж үзэхээр шийдлээ. Заавал хүн бүхэнд таалагдах албагүй шүү дээ. Тийм болохоор ойлгож өгөөсэй гэж хүсье^^.